Friday, August 5, 2011

Та үүнийг мэдэх үү?




Хүмүүн бид өөрсдийн бие махбодь, дадал зуршил, оюун ухааны талаар хэр мэддэг бол? Энд таны талаарх таны мэдэхгүй зүйлсийг тань дэлгье.

* Хүн тэгш зураас татдаг дэлхий дээрх цорын ганц амьтан
* Хүн амьдралынхаа туршид үсээ авахуулахгүй ургуулбал 725 км болно
* Хүн инээхэд 17 булчин ажилладаг
* Хүний ДНК 80.000 ген хадгалдаг
* Хүний зүрхний том жижгийн хэмжээ гарынх нь атгалттай адил байдаг. Ойролцоогоор 220-260 гр
* Хүний биед 4 төрлийн минерал бий. Тэр нь апатит, арагонит, кальцит мөн кристобалит
* Хүний биед байх нянг цуглуулаад хэмжвэл ойролцоогоор 2 кг болно
* Хүний тархинд секунд тутамд 100.000 удаагийн химийн урвал явагддаг
* Хүний нүд 10.000.000 төрлийн өнгийг ялгадаг
* Хүний хамгийн хүчтэй булчин бол хэл юм
* Хүн найтаах тэр агшинд хүний биеийн бүх үйл ажиллагаа түр зогсдог, зүрх хүртэл
* Хүний хөл үдээс хойш бусад үеэс маш том байдаг
* Хүний хамар болон чих амьдрах хугацааны туршид тасралтгүй өсөж өөрчлөгдөж байдаг

Харь гарагийнхан бидний дунд байна




Болгарын төрийн эрдэмтэд сансраас ирсэн харь гарагийнхан Дэлхий дээр амьдарч байна, тэдэнтэй холбоо барилаа гэж мэдэгдсэнийг Английн Telegraph мэдээллээ.

Болгарын сансар судлалын эрдэмтэд харь гарагийнхны дүрсээр илэрхийлсэн илгээлтийг тайлж ойлгохоор ажиллаж байгаа аж.

Болгарын эрдэмтдийн үгээр бол харь гарагийнхан тэдний тавьсан гучин асуултад хариулаад байгаа гэнэ. Болгарын ШУА-ийн сансар судлалын хүрээлэнгийн орлогч захирал Лачезар Филипов шинжлэх ухааны ийм ажил үнэхээр хийгдэж байгааг нотоллоо.